ТЕГ-ын дарга асан Б.Ариунсанг нэг сар цагдан хорино


Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас саатуулан шалгаж буй. Тэднийг Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.
Тэднийг яллагдагчаар татах саналаа АТГ-аас прокурорт хүргүүлсэн бөгөөд саатуулах 48 цаг нь дуусаж байгаатай холбоотойгоор нэг сар баривчлах саналаа шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс С.Баярцогтыг 30 хоног цагдан хорих нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан.
Үүний дараагаар Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсанг цагдан хорих асуудлыг мөн хэлэлцсэн юм. Ийнхүү шүүхээс түүнийг нэг сар саатуулах шийдвэр гаргалаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ