Ерөнхийлөгч чуулганы нээлтэд үг хэлнэ


УИХ-ын хаврын чуулган өнөөдөр 10.00 цагт нээлтээ хийнэ. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэх юм. Мөн чуулганы нээлт, хаалтад гадаад улсуудаасМонгол Улсад суух онц бөгөөд Элчин сайдууд болон бусад төлөөлөгчид чуулганы хуралдааны нээлтэд оролцдог билээ.
УИХ-ын чуулганы хуралдаан нээлтээ хийсний дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэх юм.
- Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр /Засгийн газар 2018.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.03.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
- Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ