Х.Баттулга: АТГ-ын даргыг ажлаас нь яаралтай чөлөөлнө


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хаврын чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ,
УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлэх үг өнөөдөр анхаарлын төвд байлаа. Тэрбээр тэтгэврийн шинэчлэл, хүүхдийн мөнгө хүүхдийн эрхийн талаар олон чухал асуудлыг хөндсөн бөгөөд олон нийтийн анхаарал татаж байсанчлан АТГ-ын асуудлыг ч хөндсөн юм. Ерөнхийлөгч Х.Баттулга “Оффшор данстантай тэмцэх ажилд АТГ хойрго хандаж байна. Өнөөдөр Монгол Улс Авлигын индексээр 31 байраар ухарлаа. АТГ энэ талаар нэг ч дорвитой ажил хийсэнгүй. Би ойрын үед АТГын даргыг яаралтай солих даргаар УИХ-ын даргад тавина.УИХ-ын гишүүд Та бүхэн энэ тохиолдолд уг асуудлыг шийдэхгүй байхаас аргагүй. АТГ-ын даргад нэр дэвшүүлэх эрх надад байгаа ч томилох эрх нь УИХ-д байна.Одоо хараад суух цаг хугацаа байхгүй” гэсэн юм.
Мөн цаазаар авах ялын тухайд “Цаазын ял сэргээх талаарх саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн боловч албан ёсны хариу ирүүлээгүй байна. Энэ хугацаанд ямар нэг санаачилга гаргасангүй. Өнөөдөр хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлэх боллоо. Тиймээс хууль санаачлах эрхийнхээ хүрээнд бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгт цаазын ял оноох тухай хуулийг санаачилж энэ хаврын чуулганаар амжиж хэлэлцүүлэх болно. Ингэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу сарын турш иргэдийн саналыг авч тусгана. Үндсэн хуулиар цаазын ял байж болохыг хэлсэн ч салбар хуулиуд, гаднын оролцоотойгоор тайлбар хийж байгаа.
Үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашиг илүү чухал учраас Монгол Улс хууль тогтоомж, ялын бодлогоо хэнээр ч заалгалгүй тогтоох бүрэн эрхтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд иргэдийн эрх ашгийг хамгаалан идэвхтэй оролцоно. Олон нийтийн санаа бодлыг тусгахыг чухалчилна. Өөрчлөхийн тулд өөрчлөх бус өөдлөхийн тулд өөрчилнө гэв. Түүнчлэн “Бүх намуудын рейтинг нийлээд 30 хувьд ч хүрэхгүй байна”. “Хууль тогтоох гэж УИХ-д сонгогдсоноо мэдэхгүй бол суудлаа тавьж өгөх боломж бий”. Засгийн газар “Утаагүй зуух, утаагүй түлш зэрэг улиг болсон зүйлд цаг, хөрөнгөө бүү бараач ээ. Үүнд зөвхөн сэтгэл л дутаж байна”, “Гадаад оронд томилох Элчин сайдуудын асуудлаар УИХ, Засгийн газарт саналаа хүргүүлсэн боловч нэгээс бусдынх нь асуудал шийдэгдээгүй. Одоо бидэнд гагцхүү ажил хийх л үлдлээ” гэв.
Мөн тэрээр, Урин дулаантай зэрэгцэн их ажил, бүтээн байгуулалт эхэлдэг энэ цаг үед ард иргэдийнхээ үгийг сонсч, нийгэмдээ зөв дохио өгөх нь чухал. Ерөнхийлөгч миний бие орон даяар явж 18200 иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Ард иргэдийн зүгээс тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, ядуурал, төрийн байгууллагуудын хүнд суртал, өрийн дарамт бууруулах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх зэрэг олон санал иргэдээс ирлээ.
АТГ-ын даргыг солих асуудлаар УИХ-д яаралтай хандана. Та бүхэн АТГ-ын даргыг солихоос өөр арга байхгүй. Миний бие хуулийн дагуу томилдог албан тушаалтнуудаа авлига, хээл хахуульд холбогдсон бол шууд хариуцлага тооцдог. Одоо хараад суух цаг хугацаа байхгүй болжээ. Эрхэм гишүүд та бүхэн намчирхалгүй, улстөржилгүй оролцож идэвхтэй дэмжээрэй.
2009 оноос хойш хүүхэд бүрт олгогдож байсан хүүхэд бүрт олгох УИХ-ын тогтоолын төслийг санаачилсан. Хүүхдийг нийгмийн гарлаар нь ялгаварлан мөнгөн тэтгэмж олгож байгаа нь хүүхдийг алагчлахгүй байх хуулийн заалтуудтай зөрчилдөж байна. Иргэдээс ирсэн саналын дагуу хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тогтоолын төсөл санаачилсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирдэг олон санал, шүүмжлэлийн нэг нь цаазын ялтай холбоотой гомдол байдаг. Бага насны хүүхдүүдийг хүчирхийлэгчийг цаазаар авах ялыг сэргээх асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй. Тиймээс бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгтнийг цаазаар авах ялтай болгох хуулийн төслийн талаар иргэдээс санал авч, хэлэлцүүлэг өрнүүлсний дараа УИХ-д өргөн барина. Засгийн газрыг Европын холбоо томилоогүй учраас үндэсний эрх, ашиг, тусгаар тогтносон улс учраас ялын бодлогоо өөрсдөө шийдвэрлэх эрхтэй.
УИХ шинээр ямар бүтээн байгуулалт хийх вэ гэж хайхаас илүү өмнө нь батлагдсан бүтээн байгуулалтуудаа сэргээж, бэлэн төслүүдээ хөдөлгөх нь зүйтэй гэж бодож байна. 2010 онд УИХ-ын батлагдсан шинэ бүтээн байгуулалт
Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэг намын үзлээр туйлширсан өөрчлөлт хийх вий гэсэн санаа зовнилтой байна. Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийн нэг нь УИХ-ын хууль батлах ирцийг багасгасан явдал. Энэ нь УИХ-ынболон улс төрийн намуудын нэр хүнд унасан. УИХ томилсон албан тушаалтныхаа араас хяналт тавьж, ёс зүйгүй авирлах, хариуцлага алдах тохиолдол их гарч байна.
Хуулиа хэрэгжүүлж мөрдүүлж чадахгүй бол УИХ, Засгийн газар гэж байна уу гэж иргэд шууд асууж байна. Ажлын байрыг олноор бий болгох, том төслүүдээ үндэсний эрх ашигт нийцүүлэх боломж, инновацийг бүх салбарт нэвтрүүлэх, боловсролтой эрүүл иргэдтэй болох боломж та бүхний гарт байна. Одоо бид ажил хийх л үлдлээ.
Ийнхүү УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж, намын бүлэг, байнгын хороод хуралдахаар боллоо.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ