Д.Гантулгын хүсэлтийг хүлээж авах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна

МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг хэлэлцэж байна. Бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцож байгаа аж.

УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх санал гаргасныг бүлэг хэлэлцсэн боловч уг асуудлыг хэлэлцэхэд хууль, эрх зүйн ойлгомжгүй байдал үүсээд байгаа гэлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын тухай хуулийн 6.9.1-ийг хүчингүй болгосон учраас хуулиар УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх эрхийг хамтад нь хүчингүй болгосон юм.

Тиймээс УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг хүлээж авах хууль эрх зүйн үндэслэлгүй болсон тул УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахаар болжээ. Ийнхүү одоо Халдашгүй байдлын дэд хороо хуралдах гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ