"Д.Гантулга гишүүний асуудал хуулийн мухардалд ороогүй"

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар гишүүдийн ёс зүйн асуудал болон Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Ардчилсан нам гишүүдийн ёс зүйн асуудалтай холбоотой мэдээлэл хийх ёстой гэж үзсэн. Ялангуяа эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, жендерийн тэгш эрхийн асуудлыг орхигдуулж болохгүй. Ардчилсан намын бүлэгт ирж буй мэдээллээр Д.Гантулга гишүүний асуудал хуулийн мухардалд орлоо гэсэн. Хуулийн мухардалд орно гэж байхгүй. Гишүүн хэрэв хэрэгт холбогдсон бол УИХ-аар заавал хэлэлцэх Үндсэн хуулийн заалт бий. Тиймээс гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түтгэлзэх хүсэлт гаргасан бол УИХ-аар хэлэлцэх ёстой гэж харж байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: “Эрдэнэс-Таван толгой” ХК-ын 1072 хувьцааг иргэн бүр эзэмшээд удаж байгаа ч үр ашгийг нь хүртэж чадахгүй байна. Нийтийн өмчлөлийн “Эрдэнэс-Таван толгой” компанийн баялаг хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах вэ гэдэг зохицуулалт байхгүй. Өнөөдөр иргэд энэ компанийн 14 хувийг эзэмшиж байгаа ч үйл ажиллагаанд нь оролцох эрхгүй байна. Тиймээс нийтийн өмчлөлийн компани гэдэг утгаар нь хуулийг шинэчилж батлахаар төлөвлөж байна.

Хуулийн төслийн гол үзэл санаа нь төрийн өмчид байгаа 86 хувийг иргэдэд эзэмшүүлэх, компанийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Хуулийн төслөөр бол төр алтан хувьцаа эзэмшинэ. Энэ нь ногдол ашиг авахгүй ТУЗ болон удирдлагууд хууль зөрчсөн шийдвэр гаргасан төр хориг тавих эрхтэй байна гэсэн үг юм. Хуулийн төслийг дагалдаж хэд хэдэн хууль гарна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ