Ч.Сайханбилэг байцаалт өгөхөөр эх орондоо иржээ


Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан шалгахаа мэдэгдсэн. Улмаар гадаадад байгаа түүнд прокурорын газраас дуудах хуудас илгээсэн байдаг. Түүнийг дуудсан хугацаанд эх орондоо ирэхгүй бол албадан авчрах арга хэмжээ авна гэж байсан.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Би ирэх долоо хоногт эмчлүүлж байгаа дүүгээ орхиод Монголдоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй. Цаашид ч гарахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно" хэмээн захиа илгээсэн билээ.
Тэрбээр өчигдөр орой 23 цагийн үед эх орондоо иржээ. Улмаар өнөөдөр АТГ-т байцаалт өгнө гэх албан бус мэдээлэл байгаа юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ