АТГ: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг сэжигтнээр шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас дараах үндэслэлүүдээр 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг дараах хэрэгт холбогдуулан сэжигтнээр шалгаж байгаагаа мэдээллээ. Үүнд:

- Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ,

- 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд

  • эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
  • илт хууль бус шийдвэр гаргаж,
  • бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ