УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татан шалгаж байна. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман "АН-аас Баян-Өлгий аймагт нэр дэвшин УИХ-д сонгогдсон гишүүн Д.Муратыг нэг сарын өмнө яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт үргэлжилж байгаа" гэдгийг албан ёсоор өчигдөр мэдэгдсэн.

Д.Мурат гишүүнийг Баян-Өлгий аймгийн иргэн Б.Бахытгул гэх эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ