Ерөнхий сайд асан С.Баяр нарыг шүүх хурал болж байна

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд одоо Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хуралдаан болж байна. Шүүх хуралд өмгөөлөгч нар нь биечлэн оролцож байна.Шүүх хурлыг өнөөдөр 10.00 цагт товлосон байсан юм.

Авлигатай тэмцэх газраас Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдуулж Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг энэ сарын 10-нд байцааж байгаад саатуулсан. Улмаар өчигдөр яллагдагчаар татан үргэлжлүүлэн хорих хүсэлтийг нийслэлийн Прокурорт ирүүлсэн юм.

Нийслэлийн Прокурорын газраас дээрх хүсэлтийг хянаж, шүүхэд хүсэлт гаргасан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ