Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг өнөөдөр нээнэ

Гачууртын уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын нийт 3.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил дуусаж, өнөөдөр 13.00 цагаас нээхээр болжээ. 

Баасан гарагийн орой бүр хотоос гарч амрах гэсэн иргэд, харин ням гарагийн орой гэр рүүгээ буцах иргэдийн автомашин Баянзүрхийн товчооны орчимд бөөгнөрч 4-5 км урт түгжрэл үүсдэг байсан тус замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдсэнээр тухайн хэсгийн ачаалал 40-50 хувиар буурах боломтой гэж албаны эх сурвалж мэдээлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ