Нийслэлийн МАН-ын даргад С.Батболдыг 15 хүний 9 нь дэмжиж нэр дэвшүүллээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр орой 17.00 цагт эхэлж 21.00 цагт дуусчээ.
 
Хуралдаанаар өнөөдөр болох нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигчийг олонхийн саналаар тодруулсан байна. Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон 15 хүний 9 нь дэмжсэнээр намын бодлогоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэхээр болжээ.

Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөө өглөө 09.00 цагаас Хүүхдийн ордонд болох бөгөөд энэ хурлаас нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгоно. Өнөөдрийн хуралдаанаар   МАН-ынхан  Нийслэлийг нэгдсэн  бодлогоор хариуцлагажуулж өгөх үү ? эсвэл Нийслэлийн намын удирдлага, Нийслэлийн  засаг захиргааны  удирдлага тус тусдаа байж тал эрх мэдлээр , талцаж улс төржөөд явах уу? гэдэг асуудалд хариу өгөх хариуцлагатай сонголтыг  хийх юм.

Д.Ундрах 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ