Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. 10.40 цагаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн 5-р давхарт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлтийн арга хэмжээ болно. 
  2. "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 11.00 цагт Мишээл экспо төвд Жимс, жимсгэний хөтөлбөрийн хүрээнд "Хүнсний ногоо, жимс бидний амьдралд" сэдэвчилсэн урлагийн арга хэмжээ, Хүнсний ногоо хөтлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хоол хийх үзүүлбэр, "Алсыг хар-органикийг сонго" хэлэлцүүлэг, "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлэг тус тус болно.
  3. ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн үүсэж хөгжсөний 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан олон улсын эрдэм шинжилгээний хурал 14.00 цагаас Их тэнгэр цогцолборт болно.
  4. “Дэлхийн соёлын өв-Бурхан халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг: судалгаа хадгалалт хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал 09.30 цагаас Монголын Үндэсний номын сангийн байранд болно.
  5. 11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэн дээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, JICA, Yamashita Sekkei байгууллагууд нь Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж буй Япон Монголын Сургалтын эмнэлгийн төслийн барилгын ажлын гүйцэтгэл болон барилгын ажлын гүйцэтгэлийн шинэчилсэн төлөвлөгөөг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ