Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурал Хүүхдийн ордонд эхэллээ. Хуралдаанд 396 төлөөлөгч оролцож байгаа юм байна. Нийслэлийн МАН-ын бага хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх амжилт хүссэн мэндчилгээ ирүүлжээ. 

 

Нийслэлийн МАН-ын бага хурлыг даргалан явуулахаар нийслэлийн экс Засаг дарга Г.Мөнхбаяр, орлогч даргаар  ЭМ-ийн экс сайд Г.Цогцэцэг нарын нэрийг дэвшүүллээ. Заалнаас бага хурлын даргад УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг санал болгож байгаагаа хэллээ. Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгч Х.Нямбаатараар даргуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, “жүжиг тоглохгүй “,  “Тооллогын комиссыг дүүргүүдийн намын дэд даргаар бүрдүүлэхийг хүсч байна. Нийслэлийн намын хороо гэж сонгуульд оролцдоггүй, дүүргүүд бүрдүүлж байгаа” гэсэн саналыг төлөөлөгчид хэлж байлаа.  

 

Нийслэлийн МАН-ын бага хурлыг даргалагчийг сонгох асуудал ихээхэн мэтгэлцээнтэй явагдлаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ