Б.Махбалын цагдан хорих хугацааг сунгажээ

ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, хамтран ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн юм. 

Улмаар Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн наймдугаар сарын 10-нд саатуулсан. Түүний цагдан хоригдох хугацаа энэ сарын 10-нд дууссан ч прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх хэлэлцэж, түүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ. 

 Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тус зүйл ангид, Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Хэрэв Б.Махбалын гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх нь байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ