Дэлхийн хамгийн аюултай халдварт өвчнийг нэрлэжээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) сүрьеэг дэлхийн хамгийн аюултай үхэлд хүргэгч халдварт өвчин гэж тодорхойлоод, уг өвчний эсрэг яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ. Зохих тайлан ДЭМБ-ын сайтад нийтлэгдсэнийг РИА Новости агентлаг мэдээлсэн байна.
Тус байгууллагын мэдэгдсэнээр, өвчний тархалтаас сэргийлэх талаар дэлхий нийтийн хэмжээнд хүч чармайлт тавьж байгаа хэдий ч, 2017 онд гэхэд л арван сая хүн сүрьеэгийн халдвар авч, 1,6 сая хүн нас баржээ.
Ингэхдээ хамтын хүч чармайлтын дүнд дэлхийн хамтын нийгэмлэг 2000 оноос 54 сая хүнийг энэ өвчнөөр нас барахаас сэргийлж чадсан бөгөөд халдвар авсан шинэ тохиолдлын тоо жи л бүр 2%-иар буурч байгааг ДЭМБ дурдсан байна.
Гэвч өвчин бүх халдварт өвчний дотроос хамгийн аюултай нь хэвээр байгаа бөгөөд ДОХ-ын өмнө орж байгааг шинжээчид цохон заажээ.
ДЭМБ-ын дүгнэснээр, бага болон дунд зэргийн орлоготой улсуудад сүрьеэгээс урьдчилан сэргийлж, эмчлэхэд энэ онд гэхэд л 3,54 тэрбум ам. доллар цох дутагдаж байгаа бөгөөд хэрвээ цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол, энэ мөнгө 2022 он хүртэл бараг хоёр дахин нэмэгдэж болох ажээ.
ДЭМБ-ын төлөөлөгчдийн үзэж байгаагаар, сүрьеэгийн эсрэг гол бэлдмэл болох рифампицинд дарагддаггүй сүрьеэгийн тэсвэртэй хэлбэрээр дэлхийд улам олон хүн өвчилж байгаа нь ноцтой асуудал болж байна.
Дэлхийн дөрвөн оршин суугч тутмын нэг нь сүрьеэгийн халдвар тээгч байж болохыг ДЭМБ-ын шинжээчид бас анхааруулж байна.
Өвчин уушигийг гэмтээж, бусад эрхтэн, системийг хөндөх нь цөөн юм. Бактери нь эмчлүүлэгчийн ярих, ханиах, найтаах үед агаар-дуслын замаар дамждаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ