С.Батболд: Цаг үе биднээс мэдрэмж, хурд, бодит үр дүнг шаардаж байна

Нийслэлийн МАН-ын  Хорооны XXXIY Бага хурал дээр  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Монгол Ардын Намын  Хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдын тавьсан илтгэл

Эрхэм журмын нөхөд өө!

Нийслэлийн МАН-ын бага хурлын хүндэт төлөөлөгчид өө!

Намын анхан шатны байгууллагуудаас нийт 36,000 гаруй гишүүдийнхээ итгэлийг өвөртлөн нийслэлийн МАН-ын XXXIV бага хуралдаа төлөөлөгчөөр сонгогдон оролцож буй 360 Төлөөлөгчиддөө баяр хүргэж, амжилт хүсье!

Энэ өдөр та бид 33 дугаар бага хурлаас 34 дүгээр бага хурлын хугацаанд нийслэлийн МАН-ын хорооноос хийж хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны амжилт ололт, үр дүн, алдаа дутагдал, сургамж туршлагаа тайлангаасаа сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх алсын хараатай бодлогоо МАН-аас сонгогчдынхоо өмнө амлалт мөрийн хөтөлбөрийг тодорхойлохоор хуран цуглаад байна.

2014 оны 4 сарын 15-нд хуралдсан нийслэлийн МАН-ын 33 дугаар Бага хурлаас хойш нийслэлийн МАН-ын хороо нь 189 гишүүнтэй, 13 тэргүүлэгчтэй бүтэц зохион байгуулалттай ажиллаж байсан бол 2016 оноос 17 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлийн МАН-ын хорооны өнөөгийн бүтэц 1 дарга, 5 дэд даргатай, дэргэдээ 4 төрийн бус байгууллага, Хэрэг эрхлэх газар, 9 дүүргийн МАН-ын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчид, дүүргийн МАН-ын хорооны гишүүд, төрийн бус байгууллагын сонгуультнууд, 152 үүрийн дарга, дэд дарга, тэргүүлэгчид, төрийн бус байгууллагын салбар зөвлөлд нийт 1.500 орчим идэвхтэн сонгуультантай, 34.896 гишүүнтэй улс үндэсний хэмжээнд салбар бүтэц бүхий улс төрийн хүчний томоохон бааз суурь болон ажиллаж байна. Нийслэлийн МАН-ын нийт гишүүд нь эмэгтэй-18016, эрэгтэй 16880, насны бүтцийн хувьд нийт гишүүдийн 61-ээс дээш насны гишүүд 30,4%,  46-60 насны гишүүд 28,2%, 35-45 насны гишүүд 19,8 %, 18-35 насны гишүүд 19,1 % тус тус эзэлж  байна.

             Эрхэм бага хурлын гишүүд нөхөд өө!

            МАН-д Монголын ард түмэн итгэл хүлээлгэж буйгаа өнгөрсөн сонгуулиудаар харууллаа.

УИХ-ын сонгуулиар парламентын нийт суудлын 85.5 хувь буюу 65 суудлыг, аймаг, нийслэлийн ИТХ-ын нийт бүрэлдэхүүний 70 хувь буюу 809 суудлын 566, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 330 сумаас 232 суманд буюу 70.4 хувьд МАН ялалт байгуулав. Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчдийн 75,5% буюу 34 мандатыг, 9 дүүргийн 295 мандатын 195 мандатыг МАН-аас нэр дэвшигчид авч ялалт байгууллаа.

Шат шатны сонгуульд МАН ийнхүү амжилттай оролцон сүүлийн 10 гаруй жил үзүүлээгүй амжилт, үнэмлэхүй ялалт байгуулсан нь ард түмэн, сонгогчдоос маань МАН-ыг эдийн засгийн уналтыг сааруулж, төр засаглалын түвшинд гарсан бодлогын алдаа завхралыг засаж, улс үндэстнийхээ хөгжлийг ул суурьтай тодорхойлон ирээдүйгээ даатгаж болох улс төрийн хүчин мөн гэж үзсэн үнэлэлт дүгнэлт, итгэл найдварын илэрхийлэл юм. УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ыг сонгох шат шатны сонгуульд сэтгэл зүрхээрээ идэвхтэй ажиллаж, намаа ялалтад хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан намын гишүүд, идэвхтэн сонгуультан, сонгуулийн менежерүүддээ нийслэлийн МАН-ын Бага хурлын өмнөөс халуун талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Нийслэлийн ИТХ-ыг сонгох сонгуульд баг хамт олноо нэгтгэн зангидаж, цаг үеэ мэдэрч, хүчээ нэгтгэж ажилласан намын анхан шатны тэргүүний байгууллагууд болох Багануур, Багахангай, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо болон дээрх дүүргүүдийн намын дарга, гишүүд, сонгуультан идэвхтэн нартаа нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурлын нэрийн өмнөөс онцгойлон халуун баяр хүргэж ажлын амжилт хүсье.

Хэдий бид УИХ, орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Улаанбаатар хотод ялагдал хүлээсэн нь бодит үнэн бөгөөд олон шалтгааны улмаас дараалласан сонгуулиудад эрс тэс ялгаатай үр дүн үзүүлэхэд хүрсэн гэж дүгнэж болно. Улс төрийн сонгуулиуд цаг хугацааны хувьд хэт ойрхон, парламентад олонх болж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлж буй улс төрийн хүчний байгуулсан төр засгийн газрын эхлүүлсэн, шийдвэрлэсэн үйл ажиллагааны үр дүн нь богино хугацаанд нийгэм болон айл өрхөд хараахан мэдрэгдэж эхлээгүй, нэр дэвшигчдийг дэмжих үйл ажиллагаа, багийн нэгдмэл байдал алдагдсан, сонгуулийн сурталчилгааны үеэр гарсан хууль бус олон хүчин зүйл нөлөөлснийг үгүйсгэхгүй. Ялалтын амтанд өөгшихөөс илүүтэй ялагдлын ташуурт хурцлагдаж, ирэх сонгуулиудад амжилт үзүүлэх нь бидний эрхэм зорилго юм.

Намын бага хурлын гишүүд, төлөөлөгчид өө!

Нийслэлийн МАН-ын хорооны 33 дугаар Бага хурлаас хойших хугацаанд  нийслэл хотын түвшинд МАН-ын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үйл явц, үр дүн, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын тухай хэлэлцэн цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга замаа тодорхойлон ярилцах хариуцлагатай бага хурал болж байгаагаараа  өнөөдрийн хурал онцлогтой юм.

Миний бие нийслэлийн МАН-ын хорооны намын дотоод ажил болон Намын анхан шатны байгууллага өнгөрсөн цаг хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагаатай нухацтай танилцан нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэж ирсэн хугацаанд хэрэгжүүлж ирсэн ажлыг нэгтгэн дүгнэж, төрийн эрх барьж буй улс төрийн хүчин МАН-ынхаа 2016 оны УИХ-ын болон нийслэл, орон нутгийн сонгуульд дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өнөөгийн нөхцөл байдлаа хэрхэн зөв оношилж, тулгарч буй асуудлуудаа эрэмбэлэн ажиллах вэ гэдэг дээр санал бодлоо дэвшүүлснээ Та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байна.

Улс үндэстнийхээ хөгжлийг үүсэн байгуулагдсан цагаасаа эдүгээг хүртэлх зуугаад жилд бодлого, үйл ажиллагаагаараа түүчээлж, манлайлж ирсэн МАН-ын маань гол түшиц найдвартай бааз суурь, оюун санааны цөм нь нийслэлийн МАН-ын хороо түүхэн бүхий л цаг хугацаанд байсаар ирснийг тэмдэглэхэд бахархалтай байна.

Монгол Улсын хүн амын гуравны нэг нь суурьшин амьдарч байгаа Улсын маань нийслэл хотын өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд нийслэлийн намын бага хурлын гишүүнийхээ зүгээс оруулсан хувь нэмрээ дүгнэж цэгнэн дор бүрнээ нэгийг тунгаан суугаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан төр засгийн бодлогын эрх хэрэгжүүлэгч МАН-ын хувьд улс, хотын төсөв эдийн засагт хүндрэл үүсэж, өрийн дарамт бий болсон нэн түвэгтэй цаг үед мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллах хүндхэн сорилт тулгарсныг Та бүхэн мэдэж байгаа. Улс орны эдийн засагт үүссэн хямралыг даван туулах нөхцөл байдалтай уялдуулан Улаанбаатар хотын хувьд Хөгжлийн банкнаас зээл болон концессын гэрээ хийгддэг бүх эрхийг Засгийн газраас цуцлах шийдвэр гарч байв. Хөгжлийн банкнаас авсан зээл, концессын гэрээний эргэн төлөлт гэх мэт 140 орчим тэрбум төгрөгийн өр бүхий хотын эдийн засгийг бид хүлээн авч байлаа. Гэвч бидэнд шалтаг зовлон тоочиж арагшаа суух эрх байхгүй, ард түмэн сонгогч олныхоо өмнө амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр намын хамт олон багаараа өнөөдрийн өдрийг хүртэл хичээн зүтгэж хүчээ дайчилж ажилласны үр дүнд нийслэл хотын төсөвт үүссэн 100 гаруй тэрбум төгрөгийн өрийг тэглэн улмаар үр ашиг алсыг харсан бүтээн байгуулалтын тухай хэлэлцэж суугаа маань Та бид бүгдийн ажлын бодит үр дүн, ололт мөн.

Улаанбаатар хотын хэмжээнд 2016 онд 248,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан бол 2018 онд 409,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөж ажлаа эхлүүлээд байна.

Эдийн засгийн уналт, хөрөнгө оруулалтыг зогсонги байдал, үйлдвэр аж ахуйн газрын сулрал зэрэг их нийслэлийн эдийн засагт таагүй нөлөө үзүүлсэн ч эдийн засгийн хүрээ, багтаамжийг өргөтгөж төсвийн орлогыг жил бүр биелүүлж нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхээр хичээж ажиллаж байна.

Улс төрийн үйл ажиллагааны цаг хугацаа асар хурдтай өнгөрч байна. Үндсэндээ МАН шат шатны сонгуульд ард түмнийхээ өмнө амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ тайлагнахад хоёр жил хүрэхгүй хугацаа үлдэж байна. Эрх барьж буй МАН тэргүүлсэн нийслэл хотын удирдлагын зүгээс бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах хугацааныхаа талаас илүү хугацаанд ямар асуудлыг шийдэж, ямар үйл ажиллагаа явуулж ирснийг хамтдаа сонсохыг хүсэж байна.

Цаг үе биднээс мэдрэмж, хурд, бодит үр дүнг шаардаж байна.

Тайлангийн хугацаанд намын хороо анхан шатны үүрүүдээс 50 гаруй томоохон ажлыг хийж хэрэгжүүлж ирсэн байна.

Нийслэлийн МАН-ын хороо жил бүр тодорхой зорилго дэвшүүлж биелэлт үр дүнгээ дүгнэж ажиллав.

2013 оныг “Намын анхан шатны байгууллагуудыг дэмжих жил” болгон нийт 152 намын үүрийн ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, үйл ажиллагааг тогтмолжуулж, намын гишүүд, дэмжигчид, идэвхтэн сонгуультны санаачилга, оролцоог нэмэгдүүлэн ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих, намын нэр хүндийг өргөх зорилт тавьж, “Нэг зорилго-Нэг баг” уриан дор хүчээ нэгтгэн ажиллаж ирсэн нь намын анхан шатны байгууллагуудын болон гишүүдийн идэвхийг сэргээхэд хувь нэмрээ оруулсан жил боллоо.

2014 оныг “Итгэлцэл-Эв нэгдэл” уриан дор намын анхан шатны байгууллага, гишүүдээ чадавхжуулах, дэмжлэг үзүүлж ажиллахад анхаарал хандуулан ажиллажээ.

2015 оныг “Залуучууд олон нийттэй ажиллах жил” болгон, зөвхөн намын дотоод ажлыг чанаржуулахаас гадна нийгмийн дэмжлэгийн хүрээг нэмэгдүүлэх, гишүүд дэмжигчдийн хүрээг өргөтгөх, намын ажилд гишүүд, дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэхэд оновчтой зорилт, тодорхой үр дүнг бий болгосон жил болсон гэж дүгнэж болохоор байна.

2016 оны хувьд улс төрийн үйл ажиллагааны хариуцлагатай бөгөөд цаг үеэ мэдэрч бодитой дүгнэлт хийж, тодорхой үр дүнг бий болгох оновчтой үйл ажиллагааг “Ялалтын төлөө хамтдаа” гэсэн уриан дор явуулсан нь улс төрийн шат шатны байгууллагуудыг сонгох сонгуульд амжилт үзүүлсэн та бидний хамтын хүч оролцооны бодит илрэл болсон юм.

2017 оныг Нийслэлийн Монгол ардын намын хороо “Сахилга хариуцлагын жил” болгон зарлаж ажиллалаа.

МАН-ын Бага хурлаас чиглэл болгосны дагуу Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос 2017 оныг “Сахилга-хариуцлагын жил” зорилт дэвшүүлэн, намаас сонгогдож, томилогдсон улс төрийн албан тушаалтан, НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн Засаг дарга, орлогч нар, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар, дүүргийн намын хороод дүүрэгт сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид, улс төрийн албан тушаалтнуудтай ёс зүй хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байна.

2018 онд Нийслэлийн МАН-ын хорооноос “Намын анхан шатны байгууллагыг идэвхжүүлэх жил” болгох зорилт дэвшүүлэн жилийн ажлын нээлтийн үйл ажиллагааг Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулж шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэн  ажиллаж байна.

Намын хорооны дотоод ажлыг сайжруулах талаар:

Нийслэл, дүүргийн Намын хороодын дотоод үйл ажиллагааны эмх цэгцийг сайжруулах, мэдээ мэдээллийн урсгалыг түргэсгэх, харилцан санал солилцох зорилгоор Намын анхан шатны байгууллагын дарга нарын шуурхай хурлыг сар тутам зохион байгуулж, үүрэг даалгаврын биелэлтийг тухай бүр тооцон ажиллаж хэвшлээ.

Намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 152 үүрт сүүлийн 6 сарын хугацаанд тасралтгүй, сар бүр санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа нь гишүүд дэмжигчдийн хүрээнд өрнүүлэх үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд нь багагүй хувь нэмэр болж байна.

Намын гишүүд дэмжигчдийнхээ эгнээг өргөтгөхөд чиглэсэн олон талт ажлуудыг зохион байгуулж, орчин үеийн мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулахын зэрэгцээ гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэл, судалгааг гарган баяжуулан ажиллаж байна.

“Дүүргийн намын хороодын 2017-2020 онуудад үйл ажиллагаандаа баримтлах чиглэл”-ийн хэрэгжилтэд хяналт тавьж үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж байгаа нь сонгуульт идэвхтэнүүдийн хариуцлагыг дээшлүүлэх хүчин зүйл болж байна.

Тулгамдсан асуудалтай аж ахуйн нэгж, цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлэг, үйлдвэр үйлчилгээний газруудын болон ажилтай орлоготой болгох намын гишүүдийнхээ  судалгааг гаргуулан холбогдох байгууллагуудад нь хандаж шийдвэрлүүлэхэд намын идэвхтэн, сонгуультнууд санаа тавин ажиллаж байгаа нь зөвхөн гишүүддээ дэмжлэг үзүүлэх төдий бус иргэд төр, захиргааны байгууллагын нээлттэй хамтын ажиллагааны гүүр нь болж буй сайн ажлын эхлэл юм.

Намын бага хурлын гишүүн, Нийслэлийн Намын хорооны гишүүдийн идэвх оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой зорилтот ажлыг зохион байгуулж татвар хураамжийг төвлөрүүлэх, “Үнэн” сонины захиалгыг нэмэгдүүлэх зэрэг ажил намын үүрүүдийн түвшинд тогтмолжих хандлагатай байна.

Нийслэлийн МАН-ын дэргэдэх Ахмадын холбоо, НАМЭХ, НАМОХ, НАМЗХ-ны үйл ажиллагаа тогтмолжиж, гишүүд дэмжигчдээ идэвхжүүлэн намынхаа бодлого зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нийслэлийн намын хороо талархаж байдаг юм.

Өнгөрсөн он жилүүдэд нийслэлийн МАН-ын хорооноос явуулж ирсэн үйл ажиллагаа, зорилтуудыг дүгнэж үзэхэд:

Нийслэлийн намын хорооны үйл ажиллагааг сайжруулах, Намын анхан шатны байгууллагын дотоод ажлыг тогтмолжуулах, тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх, сонгуульт идэвхтэнүүдээ чадавхжуулах зорилгоор:

-2017-2020 он хүртэлх үйл ажиллагааны баримтлах чиглэлээ тодорхойлох,

-МАН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн

-Улаанбаатар бүсийн зөвлөгөөн

-Үүрүүдийн уулзалт

-Манлайлал 50 сургалт

-152 үүрийн шуурхай зөвлөгөөн

-Шуурхай зөвлөгөөн

-Туршлага солилцох уулзалт

-Дүүргүүдийн идэвхтэй сонгуультнуудын уулзалтыг хийж

-Зөвлөхүүдийн танхимыг байгуулан ажиллуулж эхэлсэн нь намын хорооноос явуулж буй үйл ажиллагаанд цаг бүрд нь үнэлэлт дүгнэлт өгч цаашдын бодлогоо тодорхойлж ажиллахад зохих үр дүнг бий болгох болсон төдийгүй уламжлал болгон авч явах ажлын зөв зүйтэй хэлбэрүүд болсон гэж үзэж байна.

Нийслэлийн МАН-ын хороо, Намын анхан шатны байгууллага, гишүүдийнхээ үүрэг хариуцлагыг сайжруулах талаар дараах ажлуудыг хийж иржээ:

-Намын гишүүдийн бүртгэлийг шинэчлэн, цахим үүр төсөл хэрэгжүүлэв,

-Нийслэлийн МАН-ын хорооны нууц баримт бичгийн жагсаалт болон нууцын журмыг боловсруулан баталж, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэн ажиллаж эхлээд байна.

-Намын хорооноос намын ажилтан идэвхтэн, сонгуультны ёс зүйн хариуцлагын гэрээ байгуулж ажиллаж ирлээ. Мөн Намын анхан шатны байгууллагад тавигдах шаардлага стандартыг шинэчлэн боловсруулж гаргав,

-Нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн үнэмлэхжүүлэлт хийж дуусгав,

-Нэг үүр-Нэг өдөр аяныг өрнүүлж  хяналтын нэг өдрийг бий болголоо,

-“Монгол үндэстний бахархал” төслийг амжилттай хэрэгжүүллээ,

-“Зүрхний Улаанбаатар бодлогын институт”-ыг байгуулсан нь намын анхан шатны байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болохуйц оновчтой ажил болсон гэж үзэж байна.

Нийслэлийн намын хороо, НАШБ-ын үүрүүд, идэвхтэн сонгуультнууд маань намын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд нийгэм рүү, гишүүд рүүгээ чиглэсэн яг ямар тодорхой ажил өрнүүлснээс аль нь бодит үр дүнд хүрч, улс төрийн намын нэрийн хуудас болж нутагшсан, ямар ажил, асуудлууд нь цаг хугацааны хувьд төлөвлөгөөт ажил, биелэлт төдий болж үлдсэнийг агуулгынх нь хувьд багцлан дүгнэж ярья. 

Аливаа улс төрийн намын мөрийн хөтөлбөр бол үндсэндээ улс төрийн хүчнээс төрийн бодлого тодорхойлж, эрхээ хэрэгжүүлэхээр нийгмийн гишүүддээ санал болгож буй бүтээгдэхүүн юм.

Үзэл баримтлал, төлөвлөж буй ажил чиглэл зорилгоо олон нийтэд сурталчлан, нийгмийн дэмжлэг хандлагыг эерэг болгох, дэмжигчдийн хүрээг өргөтгөх нь намын байгууллагын амьд харилцааг бий болгодог хүчин зүйл байдаг. Нийслэлийн МАН-ын хорооноос зохион байгуулсан “Иргэдээ сонсъё”, Бид хамтдаа-Сайн үйлсийн хандивын аян, Малчдад туслах уриалга, “Шилдэг бүтээлийн дээжис" тоглолт, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх” хандивын тоглолт, “Өгөх өдөр”-ийн бэлэг өдөрлөг зэрэг нь нийгэмд тулгамдаж буй асуудалд НАШБ, гишүүд дэмжигчдийнхээ хамтын хүч оролцоогоор нөлөөлөл, хувь нэмрээ оруулж, идэвхжүүлэх улс төрийн намын нийгэмдээ хандсан хүмүүнлэгийн сайн үйлсийн аяны эхлэлийг бий болгож гишүүддээ урам зориг өгч, дэмжигчдийнхээ хүрээг нэмэгдүүлэхэд хувь нэмэр болохуйц үйл ажиллагаанууд боллоо.

Дээрх ажлын хүрээнд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлсэн “Эрүүл иргэн-Эрүүл хот”, “Хотын хөгжилд-Иргэн таны оролцоо”, “Хотын хөгжлийн ирээдүй”, “Хотын хөгжилд-Залуусын оролцоо” хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлийн уралдаануудыг зохион байгуулж, эмхэтгэл болгон хэвлүүллээ. Намын сонгуульт идэвхтэнүүдээ ч идэвхжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Спорт, урлагийн наадмуудыг үе шаттай зохион байгуулсан нь идэвхтэн сонгуультнуудад урам өгсөн ажил боллоо.

Дашрамд тэмдэглэхэд улс төрийн зарим намуудын зүгээс эрх баригч намын үйл хэрэг, түүхийг гуйвуулсан, өдөөн хатгасан үйл ажиллагаанд цаг алдалгүй хариулт өгч, хурдтай шийдвэр гарган ажиллаж ирлээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 2015 онд их жанжин Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон өөрчилсөн. Энэ шийдвэр зөвхөн нэг талбайн нэрийг өөрчилсөн хэрэг бус юм.

 МАН улс төрийн хүчнийг үүсгэн байгуулагч болон үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн байгуулсан гавьяаг үгүйсгэхийг санаархсан, түүхийг өөрчлөн гуйвуулах санаа зорилго бүхий үйл ажиллагаа байсан билээ. Энэ шийдвэрийг МАН-ын гишүүд төдийгүй хотын жирийн иргэд эгдүүцэн хүлээж авсан юм.

НИТХ-ын 4-р хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын маань хоймор нь болсон төв талбайг Д.Сүхбаатарын нэрэмжит талбай байсаар ирсэн нэршлийг дахин сэргээлээ.

Нийслэлийн МАХН-ын түүхэн тойм номуудад 1925 онд нийслэл хотод МАН-ын байгууллага үүсэн байгуулагдсанаас хойших 90 жилийн түүхийг багтаан бичиж оруулав. Намынхаа цадиг түүхийг дархлан оюун бодлоо чилээж, сэтгэл зүрхээ дайчлан ажилласан эрдэмтэн судлаач, түүхчид, намын зүтгэлтнүүддээ нийслэлийн намын бага хурлын төлөөлөгчдийн өмнөөс баяр хүргэж, чин сэтгэлийн талархлаа дэвшүүлье.

Цаг үе түүхээ бүтээж, цэц мэргэд мөнхлөн туурвиж, үр хойчдоо өвлүүлэн үлдээдэг учиртай. Түүхийг хэн нэг нь зохион өөрчилж, өмчилж болдоггүй, түүх бол ард түмний оюун санааны үнэт өв мөн гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд оруулсан МАН-ын хувь нэмэр ихээ. Нийслэлийн МАН-ын байгууллага их хотын хөгжилд оруулсан бодит түүх, баримт материалыг судлан нэгтгэж “Итгэл даасан 90 хавар” баримтат киног бүтээлээ.

Түүх, эрдэм шинжилгээ судалгааны нийтлэл болсон 4 бүлэг, 40 гаруй минут үргэлжилсэн кино зохиолыг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхч, академич, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Болдбаатар бичиж, монгол кино студийн хамт олон дэлгэцнээ мөнхлөх нөр их ажлыг хичээнгүйлэн гүйцэтгэлээ.

2012-2018 онуудад нийслэлийн МАН-ын хорооны гадаад харилцаа өргөжин тэлж, Английн Хөдөлмөрийн нам, Австралийн Хөдөлмөрийн нам, “Нэгдсэн Орос” намын  Москва хотын намын хороо, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотын Коммунист намын байгууллага, Тайваний Гоминданы намтай хамтран ажиллах ажил хэргийн уулзалт, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүд хийгдэж, зарим тодорхой үйл ажиллагааны дээр туршлага солилцох, хамтарч ажиллах эхлэлүүд тавигдаад байна.

Нийслэлийн МАН-ын  34 дүгээр бага хурлын төлөөлөгчид өө!

Тайлант хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааг агуулгын хувьд,

-Намын хорооны, Намын анхан шатны байгууллагын дотоод ажил, гишүүд, сонгуультнуудад чиглэсэн үйл ажиллагаа,

-Намын хороо, Намын анхан шатны байгууллага, хороо үүрээс дэмжигчдийн хүрээг нэмэгдүүлж идэвхжүүлэх зорилгоор нийгэм рүүгээ чиглэсэн ажлууд хийснийг дээрх хэлбэрээр Та бүхэндээ тоймлон хүргэлээ.

Дээр өгүүлсэн үйл ажиллагааны үр дүн аймаг нийслэлийн ИТХ-ыг сонгох 2016 оны улс төрийн сонгуулийн үр дүнгээр илэрхийлэгдэж гарсан нь аливаа улс төрийн хүчний ажлын амжилт идэвх санаачилгаас ихээхэн шалтгаалдаг гэдгийг харуулж байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх 28 дугаар Их хурал дээр хэлсэн үгэндээ:

“Бид нар маш их эрч хүчтэй, хариуцлагатай ажиллах ёстой. МАН-аас сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлэх ёстой. 2020 оны сонгуульд бид нар ард түмэндээ амласан амлалтаа биелүүлсэн, ард түмнийхээ ажил амьдралыг өөд нь татсан, ийм улс төрийн хүчин сонгуульд орох ёстой гэдгийг бид бүгдээрээ ойлгож байна” гэж онцлон тэмдэглэсэн билээ.

Иймд нийслэлийн үйл ажиллагааг тасралтгүй, давтамжтай, хурдтай хүчтэй үргэлжлүүлж ирэх сонгуульд үр дүнтэй оролцох зорилт тулгарч байна. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх үйлст нийслэлийн 36 мянган намын гишүүд, дэмжигчид олон мянган иргэн бүрийн идэвхтэй оролцоог өрнүүлэх нь туйлын чухал.

Улс төрийн ажил мэдрэмж хандлагаас ихээхэн шалтгаалдаг. Намын ажилтнуудад маань улс төрийн намуудын өрсөлдөөнд ялж гарах арга барил, сонгогчдын сэтгэл зүйтэй ажиллах хандлагадаа нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцэж ажиллах арга барилд өөрчлөлт хийх цаг иржээ.

Туршлагаас харахад иргэд сонгогчдын хувьд улс төрийн байгууллагын уриа лоозон, хэлбэр хөөсөн үйл ажиллагааг санахыг хүсэхгүй байна. Харин ямар бодит үр дүнг бий болговол өчигдрөөс өнөөдөр, өнөөдрөөс маргааш бий болох дэвшил үр дүнг анхааралтай ажиглаж  байна.

Нийслэлийн МАН-ын хорооны үйл ажиллагааны зорилтод юуны түрүүнд намын ажилтнуудаа шинэ тутам мэдлэг мэдээллээр хангах, туршлага судлуулах, боловсрол мэдлэгээ системтэйгээр дээшлүүлэхэд нь бодлогоор дэмжиж ажиллах болно. Улс төрийн боловсролын түвшин харилцан адилгүй, нийгмийн амьдралын мэдээллийг олон эх сурвалжаас авч, итгэл үнэмшил, бодит байдлын түвшинд анализ хийх янз бүрийн түвшинтэй нийгмийн бааз суурьтай, сонгогчдоосоо улстөрчид бид өөрсдөө түрүүлж боловсорч, мэдлэгжиж, хөгжлийг дагах бус дагуулах хэрэгтэй байна.

Журмын нөхөд өө!

Та бид улс үндэстнийхээ тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг түүхэн цаг үеийн туршид бичилцэж ирсэн улс төрийн ууган хүчин МАН хэмээх улс төрийн хүчний жанжин тулган дор нэгдсэн журмын нөхөд билээ.

Манай ард түмэн цаг үе бүхэнд улс орон, нийслэл, орон нутгийн хөгжил, иргэдийнхээ, үр хүүхдийнхээ ирээдүйн баталгааг улс төрийн ууган хүчин МАН-ын гишүүд бидэнд итгэл хүлээлгэн даатгаж ирсэн. Энэ итгэлийг үе үеийн ахмадууд, гишүүд маань алдалгүй авч явж өнөөдрийн бидэнд нэр төртэй хүлээлгэн өгсөн билээ.

МАН-ын гишүүд бидний хазайлгаж болохгүй титэм бол Эв нэгдэл гэсэн үнэт зүйл юм. Намын гишүүдийн маань манлайллын үүргийг хэрэгжүүлэн сонгогч, гишүүдийнхээ итгэлийг хүлээн төр засгийн түвшинд ажиллаж буй зарим гишүүний маань ёс зүй, эв нэгдэлгүй байдал нийт гишүүдийн маань санааг зовоож байна.

“Эвтэй байхдаа хүчтэй, эв эеэ эрхэмлэе” гэж удаа дараа ярьж хэлдэг ч өөр хоорондоо сөргөлдөх, бүх хүч чадлыг нь шавхан байж сонгуульд зүтгүүлж ажиллаж ирсэн жирийн гишүүдээ үл тоон мартаж, бүлэг, фракц-д хуваагдан талцах нь манай намыг олон түмэнд муухай харагдуулж байна. Гишүүд дэмжигчдийн маань итгэл илтэд буурч байна. Ууган улс төрийн хүчнийг маань муухай харагдуулах хүчийг нь сулруулах хүсэл сонирхолтой хэсэг бүлэг нийгэмд маань хангалттай байхад хоорондоо хэмлэлдэж хэрэлдэх нь хэнд ашигтай вэ?

Улс орныхоо өчигдөр, өнөөдөр, маргаашийн цагийн алтан аргамжаа болсон ууган улс төрийн хүчин МАН-ын гишүүд маань дотроо ярилцаж намын гишүүний ёс жудаг, нэр төр нандин чанар, манлайллыг бий болгож том эрх ашгаа харж эв эеэ хичээж, хүчээ нэгтгэн гишүүд, дэмжигчдийнхээ саарч буй итгэлийг сэргээхийн төлөө ажиллая хэмээн уриалж байна.

Эрхэм журмын нөхөд өө!

Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрөө бодит ажил, бүтээлч үйлс, хүнд хүрсэн үр дүнгээр амжилттай хэрэгжүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт мөн. Нийслэлчүүд маань МАН-аас дэвшүүлсэн дээрх хөтөлбөрийг талархан дэмжиж 2016 оны шат шатны сонгуульд саналаа өгсөн билээ.

Хот бол амьд организм юм. Тэр тусмаа нийт хүн амын гуравны нэг нь оршин сууж буй нийслэлийн иргэдийнхээ ахуй амьдралын чанарыг тодорхойлох асуудлыг чухалчлах хэрэгтэй байна.

Та бидний бий болгохоор зорьж буй ирээдүйн мега-хотод зөвхөн өндөр байшин, зам барилга гүүрээр хөгжлийг нь томьёолж болохгүй хөгжлийн үед бид ажиллаж байна.

Хотын иргэд аюулгүй орчинд нийтийн үйлчилгээний дарамтгүй, ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэддээ ээлтэй орчин нөхцөлийг бий болгох ёстой. Нийслэл хотод маань тулгарч шийдлээ хүлээж буй олон арван асуудлаас иргэдэд тулгарч буй асуудлуудыг юуны түрүүнд чухалчлан авч үзэж үе шаттайгаар шийдвэрлэх шаардлага тулгарч байна.

Дээр өгүүлсэнчлэн хөгжлийн стратеги нөхцөл байдлаа зөв оношлох шийдвэрээ зөв эрэмбэлэхээс эхэлдэг билээ.

Эдгээр нь замын хөдөлгөөн, тогтвортой хөгжил, нийгмийн үйлчилгээг боловсронгуй болгож иргэд аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх асуудлууд бөгөөд чухам эндээс манай нийгмийн хэтийн тогтвортой байдлыг хангах шийдлүүд урган гарна. 

Хот төлөвлөлтийн асуудал нь зөвхөн өнөөдрийн хотын зохион байгуулалтаас гадна цаашдын ирээдүйн өсөлтийн төлөвлөлтийг багтаан ойлгож ажиллах алсын хараа юм.

Төсөв эдийн засгийн байгаа нөхцөл байдал, аюулгүй амьдрах газар орчин, дэд бүтэц, нийтийн үйлчилгээний хүртээмж зэрэг олон хуримтлагдсан асуудлуудын нэн түрүүнд хотын хүн амын механик төвлөрлийг сааруулах, цаашдаа их хотын төрөлжсөн дагуул хотуудыг бий болгох, дүүрэг, алслагдсан хороодыг эдийн засаг, хөгжлийн хувьд бие даан хөгжихөд эрх зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх асуудал тулгарч байна.

Дээрх бодлогын хүрээнд юуны түрүүнд иргэдийнхээ эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй хүчин зүйл болсон хорт утааг багасгах талаар эн тэргүүнд анхаарч Утаагүй Улаанбаатар хөтөлбөр гарган өнөөгийн байдлаар 6 дүүргийн 138 хороог агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулав.

Хотод  шилжин ирэгсдийг хязгаарлах, суурьшлын бүсийг болон утааны бүсчлэлийг тогтоосон шийдвэрүүдийг гаргаснаар төр засгийн анхааралд хүрч зохих дэмжлэг авахад хүрлээ.

147.353 хэрэглэгчдийн тарифт тоолуур бүхий 114.512 цэгт 3.3 тэрбум төгрөгийн шөнийн хэрэглээний хөнгөлөлт үзүүллээ. Нэн түрүүн шаардлагатай 200 мянган өрх айлыг цахилгаанаар хангах дэд бүтцийг шийдвэрлэв. Агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч байгаа зорилтот бүлгийн 180 иргэдийг дэвшилтэт технологи бүхий халаагуураар хангах ажлыг хийв.

Утааг бууруулах нэг нөхцөл нь иргэдээ байр орон сууцаар хангах  үүрэг мөн. Бага дунд орлоготой иргэдэд зориулан 768 айлын сууцыг барих зураг төсөл инженерийн шугам сүлжээг байгуулах ажлыг эхэллээ. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй 234 барилгыг буулгаж өөрчлөх шинээр барилгажуулах ажлыг үе шаттай хийж 453 айлыг шинээр орон сууцанд оруулж 727 айлыг шинэ байранд оруулах боломжийг бүрдүүллээ.

2019 оны II улирлаас эхлэн Нийслэл хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын шийдвэр гарч утаа бага ялгаруулдаг сайжруулсан түлшээр хангах хэд хэдэн үйлдвэр барьснаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр болно гэж үзэж байна.           Гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж 200-250 өрхийн дунд “Дэд бүтцийн төв” байгуулах ажлыг энэ оноос эхлүүллээ.

Энэ хоёр жилд 93 халаалтын зуухыг буулгаж ерөнхий боловсролын 113 сургуулийн 3520 анги танхим 277 цэцэрлэгийн 1860 бүлэг, эмнэлгийн 600 гаруй тасагт агаар шүүгч тавьж утааны их ачаалалтай үед хүүхдийн өвчлөлөөс хамгаалах ажлыг хийлээ.

Сэлбэ, Баянхошуу дэд төвийг байгуулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Дамбадаржаа, Чингэлтэйд баригдах дэд төвийг байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Эдгээр дэд төвийн дулаан, цэвэр бохир ус зэрэг дэд бүтцийг түшиглэн 10 мянган айлын “Орлогод нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлнэ. Энэ нь нийслэлийн дундаж орлоготой иргэдэд зориулсан төсөл байх юм.

Нийслэлчүүдийн маань сэтгэлийг зовоосон асуудал замын түгжрэлийн асуудал болоод байна.

Улаанбаатар хотын замыг өргөтгөх, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зэрэг түгжрэлийг шийдвэрлэж болох аль болох олон талаас асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахад бид шинжлэх ухааны судалгаанд тулгуурласан шат дараатай зорилтыг хэрэгжүүлэх болно.

2017-2018 онд 22.3 км авто зам шинээр барьж, 21.5 км авто замыг өргөтгөн шинэчилж,  нийт 142.5  уртааш метр гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлыг хийгээд байна.

Мөн Яармагийн 360 уртааш метр гүүр, 40 уртааш метр нүхэн гарц барих ажлыг энэ онд багтаан дуусгахаар эрчимжүүлж байна. 5 дүүргийн 26 байршилд 832 автомашины багтаамж бүхий зогсоолыг бий болгов. Эдгээр байгууламжийг бүрэн ашиглалтад оруулснаар замын нэвтрэх чадвар нэмэгдэж, замын түгжрэлийг бууруулахад ач холбогдолтой гэж үзэж байна.

Замын хөдөлгөөнийг боловсронгуй болгохын тулд бид эн тэргүүнд ая тухтай, аюулгүй, найдвартай, хямд хүртээмжтэй, ашиглахад хялбар нийтийн тээврийн үйлчилгээг бүрдүүлэх шаардлага тулгарч байна.

Нийтийн тэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2018-09-21 23:00:00

Сэтгэгдэл бичих

4+5 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty


СЭТГЭГДЭЛ БИЧИХ