ДЦС-д гарсан гэмтэлд ерөнхий болон ээлжийн инженерүүд хариуцлага алдсан гэсэн дүгнэлт гарчээ
Өнгөрсөн долоо хоногт Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарсан. Гэмтлийн улмаас нийслэл болон зарим аймаг цахилгаан, эрчим хүчээр тасалдсан. Эрчим хүчний яамны удирдлага, ослын газарт ажилласан багийн дүгнэлтээр ДЦС-ын сэлгэлтийн явцад ажил хүлээлцэх үед горимын дагуу ажиллах ёстой ерөнхий болон ээлжийн инженерүүд хариуцлага алдсан гэжээ. Тус станцын үйл ажиллагааг 7-10 хоногийн дотор хэвийн байдалд оруулахаар төлөвлесөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ