Солонгост ажиллаж , амьдарч байгаа Монголчууд минь тусламжийн гараа сунгана уу
Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа эрхэм найзууд минь
Энхсайхан хэмээх энэ залууг эргэж тойрч сэтгэлийн дулаан үгээ хэлэхийг хүсч байна.
Энхсайхан 25 настай 3 настай хүнд өвчлөсөн хүүдээ хагалгаа хийлгэх зорилгоор 5 настай охиноо дагуулан Солонгос улсын Пусан хотыг зорьж хүүгийн хагалгаа амжилттай болсон ч өөрөө ухаангүй эмнэлэгт хүргэгдэн одоо 5 настай охиноороо асруулан эмчлүүлж байгаа юм байна
Эхнэр нь хүү болон нөхрөө хүнд өвдснийг мэдсэн ч сураггүй хаяж явсан бөгөөд охин нь Монголдоо очиж цэцэрлэгтээ явмаар байна гэж 8 сарын 21 нд хэвлэлийн ажилтанд ярилцлага өгчээ.
Пусан хотод буй Монголын консул маш ихээр туслаж байгаа ч залуу онош тодорхойгүй нуруу нугасны эмгэгээр хэвтэрт орж өвчилсөн, хүүгийнхээ хагалгаанд төлөх мөнгийг Монголд байхдаа бүх эд хөрөнгөө зарж олсон юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ