Өнөөдөр болох үйл явдлын тойм
12.00 цагт Мишээл экспо төвд "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”-ны үр шим өдөрлөг болно. Өдөрлөгөөр "Мах, сүүний анхдугаар аян-ы үр дүнг танилцуулж, “Та сүүгээ уусан уу”, "Махны салбарын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг тус тус болж, амталгаат худалдаа , сурталчилгаа, шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийнэ.
-12.00-15.00 цагийн хооронд Автомашингүй өдрийн хүрээнд “Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос хамгаалъя” сэдвээр шохойн зургийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 6-10 нас, дунд ангийн 11-14 насны сурагчдыг хамруулан 2 үе шаттай зохион байгуулна.
14.00 цагаас Автомашингүй өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд дугуйн парад болно
СЭТГЭГДЭЛ БИЧИХ