Д.Сумъяа ДАШТ-ээс гурав дахь МЕДАЛИА хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -57кг жинд барилдсан Олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ний аварга,  хүрэл медальт, МУХБ Доржсүрэнгийн Сумьяа хүрэл медаль хүртлээ. Тэрээр Солонгосын тамирчинтай учраа таарсан юм.

Өмнө нь Д.Сумъяа Канадын тамирчин Климкайттай учраа тааран маш хүнд барилдааныг

амжилттай өндөрлүүлсэн. Тэрбээр Климкайтыг иппон оноогоор ялснаар шөвгийн наймд шалгарч үлдсэн бол,  Францын бөх Хелен Ресевутэй шөвгийн наймд барилдаж мөн л  ялалт байгуулаад байсан  юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ