Йогурт ашигтай гэдэг нь худал болж байна


Йогурт нь эрүүл хоолны цэсэнд орвол зохих нэг зүйл гэдгийг реклам бараг бүх хүнд итгүүлсэн билээ. Гэвч  энэ нь тийм биш гэдгийг эмчилгээний хоолны мэргэжилтнүүдийн сүүлчийн судалгаа нотлож байгааг хэвлэлд мэдээлж байна.    Британийн эмч нар ойролцоогоор 900 йогуртыг шинжилж,  эдгээрт маш их хэмжээний сахар  байдгийг илрүүлжээ.  Ялангуяа десертийн 100 грамм йогуртад 16,6 орчим грамм сахар агууллагддаг байна.

 Харин органик  йогуртад сахарын агууламж  арай бага байдаг аж. 100 грамм ийм йогуртад 13,1 грамм сахар агуулагддаг байна.

 Хүүхдийн йогурт эрдэмтдийн сэтгэлийг онцгой түгшээжээ.  Хүүхдийн 100 грамм  йогуртад  агуулагдаж байгаа сахарын хэмжээ нь хоёр ширхэг ёотонтой тэнцэж байна. Харин энэ нь эмчилгээний хоолонд байвал зохих хэмжээнээс олон дахин их ажээ.

 Йогурт уухаас  огт татгалзахыг эрдэмтэд зөвлдөхгүй байгаа ч,  түүнд хандах хандлагаа өөрчилж,  энэ таргийг эрүүл, ашигтай хоол хэмээн цаашид үзэхгүй байхыг зөвлөж байна.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ