"ЦЭЦЭРЛЭГ ЦЭЦЭРЛЭГ ХАНИАД" , "СУРГУУЛЬ СУРГУУЛЬ ХАНИАД" БАЙНА УУ ?
Ханиадтай нөхөртэй хаа сайгүй л тааралдана. Маск зүүж дархлаагаа дэмжиж явахгүй л бол маргааш ч, яг одоо ч ханиад хүрчихэж мэднэ. Хамрын ханиад , хоолой барьсан ханиад, цээжрүү ороод цэр нустай нь хутгаж өгдөг ханиад гээд иргэд бид өөрсдөө бараг ялгаж дөнгөөд байхад эрхэм өрхийн эмч нарын заримынх нь өгсөн эмчилгээ огтхон ч үр дүнгээ өгөхгүй юм.
Өрхийн эмчээс өдсөн маягтай энэ ямар муухай ханиад вэ?, ямар вирусын гаралтай юм болоо гэхээр хариу өгөхгүй байгаа нь хариулт нь олдоогүй л гэсэн үг. Мэддэг хэдэн эмээ бичиж өгөөд чацаргана аньс мэтийн хэдэн ундаа зөвлөөд гаргана. Уугаад л байхад улцан нь ихсээд байдаг ямар муухай ханиад вэ? Томчууд бид ч яахав, хүүхдүүд л харин хүйтний ам наашлаж байгаа үед хэцүү юм. Хэтрүүлж хэлсэн хүнд цэцэрлэг цэцэрлэг ханиад, сургууль сургууль ханиад байгаад байх шиг. Дээр хэлсэнчлэн ханиад хаана ч хэзээ ч хүрнэ. Харин үнэндээ ханиадны вирус, бактерийг шинжилж тогтоогоод , шинж тэмдгээр нь ялгаад өрхийн эмч нарт яаралтай мэдээлэл өгч байхгүй бол болохгүйнээ. Антибиотик өөрөө бактерын гаралтай халдварын үед хэрэглэгддэг. Вирусын гаралтай халдварын үед антибиотик мянга хэрэглээд намжихгүй. Тэгэхээр яг тухайн вирусын эсрэг эмчилгээг л хийлгэх хэрэгтэй. Бактераар үүсгэгдээгүй өвчинд антибиотик уух юм бол биед хэрэгтэй нянгууд үхжиж, бие улам илүү их өвчилнө, даамжирна. Харин бактерийн гаралтай хавсарсан үүтгэгчтэй өвчилвөл антибиотик уухаас өөр аргагүй байдаг юм хэмээн нэг сайн эмч зөвлөж байсан нь санаанд орчихлоо. Эрүүл мэндийн салбарынхан ханиадны вирус ,бактерийг шинжилж тогтоогоод , шинж тэмдэг , дарах эмийн жорын чиглэлийг маш хурдан өрхийн эмнэлэгүүдэд хүргүүлж байхгүй бол болохгүйнээ. Их л болж хоёр гуравхан төрлийн вирус бактер л нэгэн үе дэгдэж байгаа шүү дээ. Манай эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа нэг үеэ бодвол бас ч гэж хариуцлагажаад эхэлсэн. Харин одоо энэ мэт олон нийтийн эрүүл мэндэд анхаарсан жижиг гэлтгүй ажлуудыг түргэн шуурхай гүйцэтгэмээр санагдана. Нийтийн эрүүл мэндийн асуудал өөрөө нийгмийн том асуудлуудыг дагуулж байдаг.
Д.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ