Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.53 цагт сар тэргэл болно.
  2. Хаппи Веритас оношилгооны төвөөс хелико бактерийн эсрэг үндэсний аянг зарлалаа. Энэ хүрээнд илрүүлэг шинжилгээг 2000 төгрөгөөр хийж эхэлсэн болон тус өвчний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас зохион байгуулна.
  3. 10.00 цагаас Continental зочид буудалд ДЭМБ, ЭМЯ, СЭМҮТ хамтарсан МУ-д Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх туршилт судалгааны нээлт болно.
  4. 09.00 цагт "Blue sky" 3 давхарт Кристал танхимд уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой химийн бодисын хордлогын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхийг сайжруулах сэдэвт сургалт болно.
  5. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцана. 10.00 цагаас СХД 8-р хороо 240 хүүхдийн цэцэрлэг болон бизнес инкубатор төвийн барилгын талбайд, 10.50 цагаас СХД 9 хороо Баянхошуу тойргийн зүүн хойд талын Хийдийн урд үерийн хамгаалалтын сувагтай танилцана.
  6. Корпорэйт зочид буудлын 5 давхрын танхимд 09.00-14.00 цагаас  “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Германы “Дойче Велле” академи, Нээлттэй нийгэм форумтай хамтарч “IPDC talks: Mongolia” арга хэмжээг зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ