Нойр судлаачид унтахад хамгийн эвгүй байрлалыг тодорхойлжээ
Америкийн эрдэмтдийн үзэж байгаагаар, ийм байрлалд унтах нь нуруу өвдөх, хүзүү, үе хөших, гар, хөл бадайрах шалтгаан болж болдог байна.
Америкийн нойр судлалын мэргэжилтнүүд унтахад хамгийн эвгүй байрлалыг тогтоосон тухай “Bustle” сэтгүүлд бичжээ.
Тэдний судалгааны дүнгээс үзвэл, түрүүлгээ харж унтах нь эрүүл мэнд болоод биед таагүй асуудал үүсгэж болох ажээ. Тухайлбал, байнга ингэж унтдаг хүмүүсийн нуруу өвдөж, хүзүү хөшиж, гар, хөл бадайрч болдог байна. Үүний сацуу, ийм байрлалд амьсгалахад хэцүү байдаг гэнэ. Жирэмсэн эмэгтэйчүүдийг ингэж унтахгүй байхыг мэргэжилтнүүд онцлон зөвлөж байгаа бөгөөд учир нь доошоо харан унтаж байгаа жирэмсэн эмэгтэйн цусны урсгал мууддаг байна. Аарцаг болон гэдэсний доод хэсэгт дэр тавьснаар нуруунд ирэх ачааллыг багасгаж болно. Үүнээс гадна, илүү хатуу матрасан дээр унтаж байхыг зөвлөж байна.
Ер нь толгой болон хүзүү чөлөөтэй хөдлөж байх тийм аятайхан байрлалд унтаж байх хэрэгтэй гэж нойр судлаачид үзжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ