АТГ: Ч.Ганзориг нарын таван хүнийг шалгаж байна
Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр хийлээ.
Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог "Жаст групп" Стандарт банкнаас их хэмжээний зээл авч ашигласан. Энэ хэрэг дээр яллагдагчаар татагдсан "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригт өнөөдөр прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээг авсан" гэлээ. Мөн энэ хэрэгт холбогдуулан таван хүнийг шалгаж байна. Тодруулбал, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, н.Мөнхжаргал, Амарбат, Галбадрах нарын таван хүнийг шалгаж байна гэсэн юм

Өнгөрсөн сард тус байгууллагаас явуулсан шалгалтын арга хэмжээ, илэрсэн зөрчлөөс гадна өнгөрсөн даваа гаригийн шөнө ажиллагаа явуулж "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг цагдан хорьсон талаар болон бусад олны анхаарлын төвд байгаа хэргүүдийн мэдээллийг энэ үеэр өгч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ