АТГ-ын олсон 1,3 сая доллар дарга нарт очих хахуулийн мөнгө байсан уу?
Захын нэг олигархийн гудсан доор 3 тэрбум төгрөг хэвтэж байна. Гэр банкиндаа хадгалсан энэ 1,3 сая доллар ямар учиртай мөнгө болох талаар иргэд таамаглаж эхэллээ. Ямар ч атугай гурван үсэгтэй газар маань, гурван тэрбум шахуйг олж битүүмжлээд байгаа нь сайн хэрэг. Энэ их мөнгийг саяхан саатуулагдсан цагдаагийн дарга нарын хэрэгтэй холбоотой байж болзошгүй, эсвэл гишүүний аав баригдсан болохоор тэр том хүн л тийм их мөнгөтэй байж таарна гэсэн олон таамаглалууд олон нийтийн сүлжээгээр хөвөрч байна. Гэвч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогоос эрэн сурвалжлах сэтгүүлчийн авсан тодруулгад тэрээр:
-Цагдаагийн дарга нар болон шүүхийн шинжээчдийг баривчилсан. Гэхдээ энэ их хэмжээний бэлэн мөнгө нь энэ хэрэгтэй хамааралгүй" гэжээ. АТГ эд мөрийн баримттай эхэлсэн энэ ажлуудаа үргэлжлүүлж, яг хахуульд өгөх гэж байсан мөнгө юмуу, эс бөгөөс хахуульд авсан мөнгүү гэдгийг нарийвчлан шалгах бизээ.
Хэрвээ зарим эх сурвалжийн хэлж байгаа шиг хахуулийн мөнгө мөн бол мөнгөний эх үүсвэр, хэнээс хэнд хахуулаар очих гэж байсан зэргийг шалгаж тогтооно. 1.3 сая ам.доллар гэдэг бол 3 тэрбум гаруй төгрөг. АТГ-ыг загас барьсангүй жараахайтай хөөцөлдлөө гэх шүүмжлэл ч гардаг. Харин энэ удаа АТГ сайн ажиллажээ гэх хандлага нийгэмд байна. Энэ нь их мөнгөн дүнтэй хэрэг илрүүлснээс, дарга нарын хүүхдүүдийн давуу эрхийн байдлаар гадаадад сургуульд суралцсан зэргийг зоригтойгоор нийгэмд илчилсэн зэргээс үүдэлтэй боловуу? Цагаан захтан дарга нарыг сэгсэрч, нүцгэлж, цагаан цаас шиг ард түмнээ энэрч соён гэгээрүүлээд явбал ч...
Д.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ