Бэлхийн гүүрийг буулгаж, шинээр барьж эхэллээ

Сүхбаатар дүүргийн 16,18 дугаар хороо Бэлхийн 18 метр урт төмөр бетон гүүрийг буулгаж, шинээр барих ажил эхэллээ. Гүүрний шинэчлэлийн хүрээнд гүүр барих хугацаанд ашиглах түр замын ажил дуусч, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр нээлээ. Зам барилгын ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар гүйцэтгэж байна.

Шинэ гүүрний ажлын гэрээт хугацаа ирэх арваннэгдүгээр сарын 15-нд дуусна.

Бэлхийн гүүрийг буулгаж, шинээр барьж эхэллээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ