Чойжин ламын музейн хашаанд доторх 2 давхар барилгыг албадан буулгаж эхэллээ

Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдсан 270м2 талбай бүхий хоёр давхар барилгыг өнөөдөр албадан буулгаж эхэллээ.

"Уг барилгыг музейн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан нь гурван шатны шүүхээр тогтоогдсон байдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгах захирамжийг 2018 оны есдүгээр сарын 24-ний өдөр гаргасан юм. Энэ дагуу эзэмшигчдийг нь дуудан байшин доторх эд зүйлсийг цагдаагийн байгууллагынхан бүртгэж протокол хөтөлсний дараагаар буулгаж байна" гэсэн мэдээллийг Нийслэлийн газрын албанаас өглөө.

 

Ингэснээр 3,600 м2 газрыг чөлөөлж энэ талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс тохижилтын ажил хийж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.

 

 

 

Барилгыг албадан буулгах ажлыг ШШГЕГ, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн газрын алба, Сүхбаатар дүүргийн газрын албаныхан хамтран явуулж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ