Бүргэдчин Н.Айшолпанд 20 мянган ам.долларын тэтгэлэг олгож, Астанад сургахаар болжээ

Энэ сарын 24-ний өдөр Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны сайд Ерлан Сагадиев бүргэдчин охин Н.Айшолпаныг хүлээн авч уулзсан байна. Энэхүү уулзалтын үеэр тус улсын "Боловсрол-Инноваци" олон улсын сангийн ерөнхийлөгч Дархан Өте бүргэдчин охиныг "Spectrum" олон улсын сургуульд ерөнхий боловсрол болон хэлний чиглэлээр хоёр жилийн хугацаагаар суралцуулахаар болж, түүнд зориулан 20 мянган америк долларын тэтгэлэг олгож байгаагаа мэдэгдсэн байна.

Н.Айшолпаны хувьд 2017 онд Харвард болон Оксфордын их сургуулиудад оюутнаар элсэх урилга авсан билээ. Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны сайд Ерлан Сагадиев бүргэдчин охиныг тус улсын хүссэн их, дээд сургуульд элсэхэд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Н.Айшолпан саяхныг хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ерөнхий боловсролын "Зайд" сургуулийн 12 дугаар ангид суралцаж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ