Ө.Дүүрэнбаяр ялж, Н.Түвшинбаяр ялагдлаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотноо болж байна.

Өнөөдөр болж буй +100 кг-ын жингийн тэмцээнд барилдаж буй манай ОУХМ, залуучуудын эдлхийн аварга, Азийн наадмын хошой мөнгөн медальт Өлзийбаярын Дүүрэнбаяр В хэсэгт орж, эхний даваандаа хийлж, хоёрдугаар тойрогт Венесуэлийн бөхийг өчих мэхээр, гуравдугаар тойрогт Кубын бөхийг даралтаар цэвэр яллаа. Манай бөх ийнхүү шөвгийн наймд үлдээд байна.

Харин МУХБ, МУГТ Н.Түвшинбаяр олимп, дэлхийн аварга Л.Крпалект цэвэр ялагдаж тэмцээнээ дуусгалаа.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ