Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. Дархан аварга Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан "Их шавь" дэвжээ, спорт сургалтын төвийн шинэ байрны нээлт болно. 
  2. 1000 сэтгүүлчийн орон сууц, “Сэтгүүлчдийн ордон” төслийн нээлт, Сэтгүүлчдийн орон сууцны эхний үе шатны барилгын ажлын шав тавих ёслол болохтой холбогдуулан 11.00 цагаас ПУМА империал зочид буудлын хурлын танхимд МСНЭ-ээс Ажлын албанаас хэвлэлийн бага хурал зарлалаа. 
  3. Монголбанк болон Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Интститут нь “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд "Хамтын ажиллагааны санамж бичиг" байгуулна. Санамж бичигт гарын үсэг зурах ёслол 10.20 цагт Монголбанкны хэвлэлийн бага хурлын танхимд болно .
  4. Тусгаар тогтнолын ордонд Дэлхийн аялал жуулчлалын өдөрт зориулсан семинар 08.30 цагаас эхэлнэ. 
  5. 1000 багш нарын дурсамж уулзалт Төрийн ордоны Их танхимд 10.00 цагт эхэлнэ.
  6. 14.00 цагаас Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд УБТЗ-ын нэхэмжлэлтэй Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ. 
  7. 09.00 цагт “Holiday” зочид буудлын 2 давхарын хурлын танхимд / Гэсэр сүмийн зүүн талд, М плаза төвийн залгаа баруун талд / Олон улсын хөдөлмөрийн эв санааны нэгдлийн төв / ICLS-International center for labour solidarity/ -ийн “Mongolia labour forum-2018” ээлжит хуралдаан болно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ