400 сэтгүүлчийн орон сууцны шав тавих ёслол болно
Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашнямтай билэгт сайн өдөр билээ. Монгол даяар олон зуун хос гал голомтоо бадрааж, хуримын ёслолоо үйлдэнэ. Тэгвэл сэтгүүлчид ч энэ сайн өдрийг сайхан мэдээтэй угтаж байна.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ удирдлага энэ билэгт сайн өдөр 1000 сэтгүүлчийн орон сууц хөтөлбөр, “Сэтгүүлч” ордон байгуулах төслийн нээлтээ хийхээс гадна “Шинэ Гүрэн” орон сууцны цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжийн 400 сэтгүүлчийн орон сууцны барилгын шавыг тавих ёслолын ажиллагааг хийхээр болжээ. Ийнхүү Монголын сэтгүүлчид тун удахгүй орон сууцаар хангагдаж эхлэх нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ