Багийн барилдаанд манай баг Японы багт ялагдлаа
Жүдо бөхийн ДАШТ-ий багийн төрлийн барилдаанууд явагдаж байна. Нэг багаас тус бүр гурван эрэгтэй, эмэгтэй нийт зургаан бөхийн бүрэлдэхүүнтэй оролцдог багийн барилдаанд Монгол Улсын шигшээ баг Японы багтай учраа таарч, 4:0-ээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Өнөөдөр ДАШТ-ий сүүлийн өдөр бөгөөд дэлхийн 125 улс найман өдрийн турш өрсөлдөв. Манай улсын шигшээ баг гурван хүрэл, гурван тавдугаар байр, нэг долоодугаар байр эзэлсэн амжилттайгаар Азербайжаны Баку хотод болж буй ДАШТ-ийг өндөрлүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ