Төрийн ордонд өндөр настай багш хурлын үеэр өөд болжээ
Дөнгөж сая Төрийн ордонд өндөр настай багш өөд болсон харамсалтай зүйл боллоо . Тодруулбал, өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр “1000 багшийн дурсамж” уулзалт, зөвлөгөөн Төрийн ордонд болж байгаа. Энэхүү уулзалтад оролцож байсан, 87 настай иргэн амьсгал хураажээ. Нас барсан иргэн нь Нийслэлийн Багануур дүүргийн харьяат, 87 настай, эрэгтэй С байсан аж. Тэрээр Багануур дүүргийн ахмад багш нарыг төлөөлөн ирсэн нь энэ байжээ.
Талийгаачид зөвлөгөөн зохион байгуулагчид яаралтай тусламж үзүүлж, түргэн тусламж дуудсан ч эмнэлгийн тусламж авч чадалгүй, газар дээрээ нас баржээ. Уг хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ