Депутат Николай Валуев : Ядуу байхаас ичих хэрэггүй
Брянск мужаас Оросын улсын думд сонгогдсон депутат Николай Валуев амьдрал хэцүү байгаа тухай нэг тэтгэврийн эмэгтэйн гомдолд хариулжээ. Парламентын гишүүний өгсөн тайлбар “Интерскол” сайтын онлайн-хурлын материалд нийтлэгдсэн байна.
Кемерово мужийн Ленинск-Кузнецкий хотын оршин суугч эмэгтэй Алевитина Макарова амьдрал ядуу байгаа талаар депутатад гомдолложээ. “Сайн байна уу, Коля. Баян Орост ядуу амьдрах нь эвгүй бөгөөд тэр ч бүү хэл ичгүүртэй. Миний хэлэх гэсэн зүйл ердөө л энэ...” гэжээ
Хариуд нь Валуев ядуу байхаас ичихгүй байхыг Макаровад уриалжээ. “Хүндэт Алевтина, таны дуусгаагүй өгүүлбэрийг би ойлгож байна, Тантай санал нэг байна. Энэ тухай ийм байдлаар эцэс төгсгөлгүй шүүн ярьж болно, хариулт ч бас эцэс төгсгөлгүй байх болно. “Ядуу байх ичгэвтэр биш, харин хямд байх нь ичгэвтэр” хэмээн Василий Макарович Шукшин гайхалтай хэлсэн байдаг” хэмээн депутат тайлбарлажээ.
Улстөрч хариултдаа “Н.Валуеваас асуу” гэсэн буланг хүмүүстэй харьцахын тулд бий болгосон, гэхдээ албан ёсны захидал, гомдол, гуйлтыг хүлээн авдаггүй гэсэн асуудлыг бас хөндсөн байна.
Улсын думын сайтын албан ёсны мэдээгээр, 2017 онд Валуевын цалин есөн сая таван зуун мянган рубль (сард 791 мянган рубль – одооны ханшаар бол – 30 сая грауй төгрөг) байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ