Дизель хөдөлгүүр хүмүүст хор нөлөөтэй байна
Дизель хөдөлгүүрийг цэвэрлэх орчин үеийн технологи хэрэглэх болсноор энэ агрегат хор багатай болж байгаа хэмээн үздэг ч, энэ тийм биш гэдгийг эрдэмтэд илрүүлжээ.
Юуны өмнө автомашин үйлдвэрлэгчид яндангийн утааны бодит үзүүлэлтийг бууруулсан “мэхлэх арга” хэрэглэсээр байна.
Тухайлбал, VW, GM, Daimler, Groupe PSA, түүнчилэн Toyota болон Hyundai компани зэрэг дэлхийн автомашины үйлдэрлэгчийн төлөөлөгчдөөс хөдөлгүүрийн ажиллагааны тухай мэдээ баримтыг эрдэмтэд дахин цуглуулжээ. Тийнхүү, яндангаас ялгарч байгаа утааны лабораторийн болон ашиглалтын үзүүлэлтүүд хоорондоо мэдэгдэхүйц ялгаатай, тодруулвал 16 дахин зөрүүтэй байгаа нь эдгээр хөдөлгүүрт хийсэн шалгалтын дүнгээс харагдсан байна.
Тийнхүү, одоо борлуулаад байгаа дизель хөдөлгүүртэй бүх машины нөхцөлд томхон хотуудад экологийн аюул нүүрлэж, түүнчилэн хүмүүсийг шууд хордуулж байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ