Эрдэнэтийн Ч.Ганзоригийг хорих эсэхийг өнөөдөр шийднэ
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр болох аж.
“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаа болгон өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт экс захирал Ч.Ганзоригийг холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас шалгаж байгаа. Нийтдээ энэ хэрэгт таван хүнийг шалгаж буй бөгөөд энэ сарын 24-нд Ч.Ганзоригийг АТГ-аас баривчилсан. Хуулиараа шүүхийн шийдвэргүйгээр 48 цагаас илүүтэй саатуулах боломжгүй тул АТГ-аас түүнийг сулласан аж. Гэвч прокуророос цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн тул өнөөдөр ажлын цаг дуусахаас урьтаж, энэ асуудлыг нэг тийш болгох шаардлага үүсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ