Өнөөдөр Олон улсын орчуулагчдын өдөр


Энэ мэргэжлийн төлөөлөгчид 27 жилийн өмнө л өөрийн гэсэн баяртай болсон. 

Өнөөдөр, есдүгээр сарын 30-нд Олон улсын орчуулагчдын өдрийг тэмдэглэж байна.  Соёл иргэншлийн хөгжлийн хувьд энэ мэргэжлийн төлөөлөгчдийн гавъяа  асар их, гэхдээ   анзаарагддаггүй.  Бүр оросын яруу найрагч Александр Пушкин тэднийг “дэвшлийн шуудангийн түүчээ” гэж тодорхойлсон байдаг. Орчуулагчгүйгээр ард түмэн хэлийг нь мэддэггүй бусад улсын соёл, урлаг, уранзохиол, кино, театр, шинжлэх ухааны бүтээлтэй танилцаж чадахгүй байх байсан билээ.

  Энэ мэргэжлийн төлөөлөгчид 1991 онд л өөрийн гэсэн баяртай болсон нь гайхмаар. Олон улсын орчуулагчдын холбоо энэ өдрийг бий болгожээ. Орчуулагчдын хувьд энэ өдөр нь онцлог юм. Латины сүм хийдийг үндэслэгч  дөрвөн ламтны нэг, зохиолч, түүхч, орчуулагч Иероним Стридонский 420 оны есдүгээр сарын 30-нд нас баржээ. Тэр энэ мэргэжлийн төлөөлөгчдийг  ивээгч нь хэмээн тооцогддог юм.

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ