Өнөөдөр болох үйл явдал

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, “Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн” судалгааны байгууллагын судлаач Г.Цагаанбаяр нар “Шүүгчийн ачаалал” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 105 тоот танхимд мэдээлэл хийнэ. Нэг шүүгчид ноогдох ажлын ачаалал хэрэг маргаан шийдэхэд хэрхэн нөлөөлж, шүүхээр үйлчлүүлсэн иргэдэд хэрхэн тусч байгаа талаар мэдээллэх юм. Мөн энэ үеэр “Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн үйл ажиллагааг танилцуулна. Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт өнөөдөр эхэлж байгаа тул мэдээлэл авах боломжтой. 

11:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллана. Энэ үeэрээ Хүүхдийн тасагт нэн шаардлагатай байдаг тэргэнцэр гардуулж өгнө. 

11.00 цагт “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас Баянхонгор аймгийн Жаргалант сум дахь хууль бус алт олборлолт, Байдрагийн голыг бохирдуулж буй бохир үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Бүгд найрамдах намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт Мэдээлэл технологийн салбарын хөгжил дэвшил, шинээр нэвтэрч буй техник технологийг олон нийтэд танилцуулдаг “ICTEXPO-2018” үзэсгэлэнгийн нээлт Мишээл экспо төвд болно. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, болон УИХ, Засгийн газрын гишүүд бусад албаны хүмүүс оролцно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ