Х.Баттулга: Монголын төр хариуцлагын хямралд бүрэн өртсөн байна

Намрын чуулган нээлтээ хийлээ. Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулж үг хэлэв. Түүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. 

Тэрбээр "УИХ-ын чуулганы танхимаас маш олон санаачлага гардаг ч хэрэгжихгүй байна. Монголын төр хариуцлагын хямралд бүрэн өртсөн байна. Иргэдээс энэ болохгүй байна гомдол гаргахад хариу өгдөг байхыг хариуцлага гэнэ. Засаглал муу байна. Иргэдийн төрд итгэх итгэл муу байна. Итгэлцлийн хямрал муу байна. Засаглалын тогтолцоогоо нийгмийн хэрэгцээнд зохицуулан хийж эрс шинэчлэх хэрэгтэй байна. Төрийн шинэчлэл иргэдэд өгөөжөө өгдөг" гэлээ. 

Чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ