Сингапурын эрх баригчид оршин суугчиддаа 500 гаруй сая доллар тарааж өгнө


 Сингапурын засгийн газар тус орны эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсны шагнал болгон өөрийн иргэдэд 511 сая доллар өгөх гэж байна. Сангийн яамны мэдэгдэл үүнийг гэрчилж байна гэж РИА Новости агентлаг уламжилжээ.

 

  Сингапурын насанд хүрсэн 2,8 сая оршин суугчдад мөнгө тараах бөгөөд харин шагналын хэмжээ нь  иргэдийн 2017 оны орлогын дүнгээс хамаарах ажээ.

 Оршин суугчдыг гурван бүлэгт хуваажээ.  2017 онд 28 мянган сингапур доллараас илүү (20,4  мянган ам. доллар) орлого олсон сингапурчүүд эхний бүлэгт  орсон байна. Тэдэнд тус бүр 300 сингапур доллар (219 ам. доллар) өгөх аж.

 100 мянгаас илүүгүй сингапур долларын орлоготой (73,1 мянган ам. ) оршин суугчид хоёр дахь бүлэгт багтжээ. Тэд 200 сингапур доллар (146,5 ам. доллар)  авна.

Харин 100 мянга гаруй сингапур долларын орлоготой тус орны иргэд гурав дахь бүлэгт хамаарч, тэд 100 сингапур доллар (73 ам. доллар) авах ажээ.

 Албан ёсны мэдээгээр, 2017 онд Сингапурын эдийн засаг 3,6 хувиар өссөн нь тус орны эрх баригчдын анхны прогнозоос хоёр гаруй дахин их болжээ.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ