Казахстан улсын бизнес эрхлэгчид Монгол Улсад айлчилна

Монгол Улс, Бүгд найрамдах Казахстан улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотноо “Бүгд найрамдах Казахстан улсын худалдаа, эдийн засгийн айлчал”-ыг энэ сарын 4-5-нд зохион байгуулах гэж байна.

Хоёр улсын хамтын ажиллагааг дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч болон эмийн үйлдвэрийн салбарт хөгжүүлэх боломжтой юм. Энэхүү арга хэмжээний зохион байгуулагчаар Казахстаны Гадаад худалдааны танхим, тус улсын Үндэсний танхим “Атамекен” болон Хөрөнгө оруулалт, хөгжлийн яам, Монгол Улс дахь БНКУ-ын ЭСЯ, Монгол Улсын МҮХАҮТ зэрэг байгууллага хамтран ажиллаж байна.

Айлчлалын зорилго нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн харилцааг хөгжүүлэхэд чиглэж буй бөгөөд Казахстаны талаас томоохон боловсруулах үйлдвэр, бүтээгдэхүүний үйлдвэрлэгч нар оролцох мэдээтэй байна. Энэ нь бизнес эрхлэгчид шинэ түнштэй болох, харилцан хөрөнгө оруулалт хийх, хоёр улсын зах зээлд харилцан нэвтрэх боломжийг олгох юм.

Хэзээ: 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 14:00 цагт

Хаана: The Corporate Hotel & Convention Centre-ын Улаанбаатар танхимд (5-р давхар) болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ