Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурал маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ. "Investigative Journalism Dialogue" олон улсын хурлыг Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын Дойче Велле Академи, МҮОНРТ хамтран, Канадын Элчин сайдын яамны оролцоотойгоор зохион байгуулж байна.

10:00 цагт Улаанбаатар хот, Блю Скай Тауэр, 3 давхар, Даймонд танхимд “АЛТНЫ ФОРУМ” уулзалт, хэлэлцүүлэг болно. Энэ уулзалт, хэлэлцүүлэгт Монголбанк, Уул уурхайн яам, бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, алт олборлогч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, алт олборлолт, алт худалдан авалт, хууль эрх зүйн орчин болон бусад тулгамдаж буй асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэнэ. 

11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд  "Оюутолгойн 51 хувийг нээлттэй хэлэлцэх ёстой" сэдвээр Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

14:00 цагт "Корпрайт конвэйшн сентер"-т Монголын мэргэжлийн боловсролын салбарын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээтэй. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 80 гаруй МСҮТ, Политехник коллежоос 500 гаруй багш, суралцагч, УИХ, Засгийн газрын гишүүд, ажил олгогч, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно. Баярын хурлаас гадна МСҮТ, политехник коллежийн багш, сурагчдын дунд зарласан "Миний мэргэжил сайхан" гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарна.

13:30-14:30 цагт Энэ жил МХҮХ үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож байгаа билээ. Уг ойн хүрээнд харааны бэрхшээлтэй хүмүүс маань хамтран ажиллаж дэмжиж тусалдаг байгууллага, хүмүүст чин сэтгэлийнхээ угаас баяр, талархалаа илэрхийлэх зорилгоор “БАЯРЛАЛАА” өдөрлөгийг зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ