Ш.Батхүүгийн цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгав

"Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэргээр “Жаст” группийн захирал Ш.Батхүү цагдан хоригдоод байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний хорих хугацааг дахин 15 хоногоор сунгасан байна.
Ш.Батхүүгийн цагдан хоригдох хугацаа өчигдөр дуусч, шүүх хурал болсон ч тэрбээр шүүгчээс татгалзсан аж. Улмаар өнөөдрийн шүүх хурлыг дахин хийсэн бөгөөд шүүхээс түүний хоригдох хугацааг сунгах шийдвэрийг гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ