Дуучин А Сool ЦЕГ-ын дээд шагналаар шагнуулжээ

Монголын нийгмийн идэвхи, зүтгэлтэй дуучдын нэг бол А Cool буюу Б.Анхбаяр гэдэгтэй уншигчид нэг их санал зөрөхгүй байх. Аливаа нийгэм рүү чиглэсэн сөрөг хандлагын эсрэг идэвхтэй байдаг дуучин залуу маань өнгөрсөн 9-р сард нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend” аяны элчээр сонгогдож, өсвөр үе, залуучуудыг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн дуу хоолойгоо нэгтгэж идэвхитэй ажилласан билээ. Тус аяныхаа хүрээнд бусад уран бүтээлчилтэй хамтарч уран бүтээл гаргаж “Unfriend” хөдөлгөөнд бүх нийтийг хамруулан нийгмийг хүүхдийн төлөө “За” хэмээхэд ихэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тиймээс түүний энэхүү хичээл, зүтгэлийг төр засаг өндөрөөр үнэлж ЦЕГ-ын дээд шагнал болох хүндэт тэмдэгээр шагнасан юм. Шагналыг ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав гардуулжээ. Б.Анхбаяр нь 2012 оноос хойш хүүхдүүд рүү чиглэсэн олон ажил зохион байгуулж хүүхдийн элч дуучнаар сонгогдож байсныг угшигч та санаж байгаа биз ээ. Тиймээс ч ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан, зохион байгуулсан цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготой “Unfriend” аяны дуу хоолойгоор түүнийг сонгосон нь мэдээжийн хэрэг биз ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ