Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. 11.40 цагаас “Интерном” номын дэлгүүрт МУБИС, Нагоя Их Сургуулийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн эрхлэгч Доктор Д. Одгэрэл, тусгай боловсролын мэргэжилтэн Б. Намираа нарын “Тусгай боловсрол” номын нээлт болно.
  2. Оюутолгой 51 хувийг Ард түмэнд өмчлүүлэхийг хүссэн 10.000 иргэний гарын үсэг зурсан иргэдээс эхний ээлжинд 100 хүн нь өлсгөлөн зарлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай хэвлэлийн хурлыг Оюу толгой кампани төв байрны нэг давхарт 12.00 цагаас хийнэ.
  3. 09.00 цагаас Бичил биетний олон янз байдлыг хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах нь сэдэвт Азийн 15 дахь удаагийн хурал BLUE SKY towar-n 3 давхарт болно. 
  4. 11.30 цагаас Нийслэлийн “Шүд эрүү нүүрний төв”-ийн шинэ байрны нээлтийн ажиллагаа болно. Нээлтийн ажиллагаанд ЭМ-ийн сайд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НЗД С.Батболд болон албаны хүмүүс оролцоно. 
  5. МУИС-ийн профессор, Макс Планкийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн ахлах судлаач Л.Мөнх-Эрдэнийн "Тэргүүнгүй төр: Улс төр, үндэстний асуудал, дээд боловсрол” номын нээлтийн ёслол  16.00 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоотод болно.
  6. Дэлхийн Банкнаас бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тайланг танилцуулах хэвлэлийн хурал МCS Plaza, 4 давхарт 10.00 цагаас болно.
  7. Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2015 оноос хойш сэтгүүлзүйн бүтээл, сэтгүүлчийн ёс зүйтэй холбоотойгоор хүлээн авсан гомдол, тэдгээрийн шийдвэр болон сэтгүүлч редакцуудын гаргадаг түгээмэл алдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг анх удаа олон нийтэд хүргэхээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 
  8.  УДБЭТ-ын 68 жилийн ой, 56 дахь тоглолтын улирлын нээлтийн тухай хэвлэлийн хурал 12.00 цагаас УДБЭТ-ийн 2 давхрын фоейнд зохион байгуулагдана. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ