Өсвөр насны охидыг хүчирхийлж, түүнийгээ бичлэг болгон цацсан этгээдүүдийг баривчиллаа

Энэ сарын 2-нд эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэг олон нийтэд тарсан.

Энэ дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажиллагаа зохион байгуулж уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг өчигдөр илрүүлэн баривчилжээ.

Тодруулбал, уг бичлэгийг урд нь 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан “Т” гэгч нь 2018 оны 05 дугаар сард 1999 онд төрсөн Н, Ц нарыг бусадтай бүлэглэн үйлджээ. 

Дээрх гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 12.2, 12.3-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж дарамталдаг, хувийн мэдээлэл, эмзэг байдлыг далимдуулан өөрийн эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгох, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ нь хохироох, нэр төрийг нь гутаах зэргээр эрсдэлд оруулж болзошгүй байх тул энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ