Засгийн газар зураач М.Баярмагнайд 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэв

Өнгөрсөн пүрэв гариг (2018.10.03)-т хуралдсан Засгийн газрын хуралдаанаар зураач М.Баярмагнайд 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох шийдвэр гаргасан байна.
Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач М.Баярмагнай нь БНХАУ-д болсон олон улсын дүрслэх урлагийн биеннальд эх орноо төлөөлөн оролцож, шилдгээр шалгарсан билээ. Түүний энэхүү амжилтыг Төр, засаг үнэлж 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болсон байна.
Биенналь нь дэлхийд хамгийн нэр хүндтэй, олон улсын чанартай дүрслэх урлагийн уралдаан юм. Монгол Улс тус наадамд 2015 онд анх удаа оролцож байсан түүхтэй. Биеннальд оролцсоноор Монголын дүрслэх урлагийг дэлхийд таниулах, үнэ цэнийг нь өсгөх, хөгжүүлэх, цаашилбал хотын соёлын нэг хэсэг болгон төлөвшүүлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой ажээ.
Зураач М.Баярмагнай 1982-1987 Дүрслэх урлагийн дунд сургууль, Монгол зургийн анги 1995-1997 Дүрслэх урлагийн дээд сургууль, Монгол зураг, Бакалавр 1997-1999 Соёл урлагийн их сургууль “Шаравын уран бүтээл дэхь эмэгтэй хүний дүр дүрслэл” сэдвээр магистрийн зэрэг хамгаалсан. 1987-1995 Улаанбаатар хотын урчуудын салбарт зураач 1995 оноос Монголын урчуудын эвлэлийн хороонд чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ