МАН-ын Удирдах зөвлөл шинэ сайдын томилгоог хэлэлцэж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулж шинэ сайдыг томилуулахаар МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна.УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нар албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлсэн бол Ё.Баатарбилэг гишүүн сайдад өрсөлдөхөөр гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдээлэл ч байгаа юм.
МАН-ын Удирдах зөвлөлөөс шинэ сайдын нэрийг дэвшүүлсний дараа намын бүлэг хуралдаж, улмаар УИХ-ын чуулганаар орох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ