МАН Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхийг дэмжив

Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан үдээс хойш МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗТХ-ийн сайдад нэр дэвшигчийг хэлэлцжээ.  Удирдах зөвлөлийн хуралдаанд УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр болжээ.   Үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ЗТХ-ийн сайдад нэр дэвшигчийг дэмжсэн байна. 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуулийн дагуу ЗТХ-ийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатарыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барих юм. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ